Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

593 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тиймээс шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо юм. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэдийн төлөөлөгчийн оролцоог энэ түвшинд ойлгож байж үндсэн хуулийн суурь зарчим, зорилго болох иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй юм. Ингэснээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд нөлөөлүүлэх гэсэн биш харин иргэдэд энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох боломж буюу Үндсэн хуульт ардчиллын зарчим хуулийн засаглалын зарчимтай хослон хэрэгжиж буйн илрэл болно. Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн иргэдийн төлөөлөгч оролцуулах болон шударга шүүхээр шүүлгэх эрхтэй нийцэж байгаа бөгөөд шүүгчийн хараат бус байдлын зарчимтай зөрчилдөхгүй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Тухайн асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд шинэчлэгдэн гараагүй нөхцөлд маргаантай холбоотой ойлголтод Улсын Дээд шүүхийн тайлбар, байр суурийг тодорхойлох боломжгүй юм. Иймээс шүүх бүрэлдэхүүн, түүнд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах тухай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн хуулийн эрх зүйн онол, үндсэн зарчим хууль хэрэглээний арга зүйн талаас хянан үзэж маргааныг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5