Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

585 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 6.4 дэх хэсэгт “хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгох эрх эдлэхгүй.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “...хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй”, Орон нутгийн хурлын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “... хорих ял эдэлж байгаа иргэн сонгох эрх эдлэхгүй” гэж тус тус хуульчилсан. Ийнхүү иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг ялтан эдлэхийг хязгаарласан учир нь эрүүгийн эрх зүйн ялын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргэээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхэд оршдогт байгаа билээ. Гэхдээ Эрүүгийн эрх зүйн ялын зорилго нь зөвхөн ялтныг цээрлүүлэх тал руугаа чиглэгддэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйлд заасны дагуу ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, учирсан гэм хорыг арилгаж шүүхээс оногдуулсан ялын тодорхой хувийг биечлэн эдэлж, засран хүмүүжсэнээ зан байдлаараа нотлон харуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тодорхойлолтыг үндэслэн прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч цаашид түүний эдлээгүй үлдсэн ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн суллах, ял эдлүүлэхээс чөлөөлөх төрийн уучлалын нэг хэлбэрийг хуульчилсан. Нөгөө талаас тухайн ялтан хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй бол түүнийг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхгүйгээр эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд чухамхүү шүүгчийн энэ захирамжид ялтан түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд давж заалдаж болохгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан иргэний шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд давж заалдах ажиллагааны үндэслэл нь давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл байдаг. Ялтныг ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тодорхойлолтыг үндэслэн прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч шийдвэрлэдэг тул Үндсэн хуульд заасны дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичих боломжоор хангасан. Харин ялтан нь энэхүү шийдвэр гаргах ажиллагааны оролцогч биш байдаг тул давж заалдах гомдол гаргах үндэслэлгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5