Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

586 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын /Монгол Улс 1968 оны 1 дүгээр 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр 18-нд соёрхон баталсан/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуулинд тусгалаа олж хуульчлагдан баталгаажсан юм. Пактын энэхүү заалт нь тухайн этгээдийн гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй, тогтоогдсон боловч тухайн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны шүүхэд хандан шүүхийн шийдвэр үнэн зөв, шударга болсон эсэхийг шалгуулах эрхийг баталгаажуулсан болохоос нэгэнт гэм буруу нь бүх шатны шүүхээр тогтоогдож хорих ял эдэлж буй ялтан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх талаар гаргасан шүүгчийн шийдвэрт давж заалдах ёстой гэсэн санааг агуулаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр дахин уламжилж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэж хуульчилсан нь хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөхөөс татгалзсан шүүгчийн захирамжид ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах боломжийг хааж, Үндсэн хуулийн заалтын агуулгыг явцууруулан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хүний эрхийн суурь зарчимд харшилсан шинжийг агуулж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5