Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

584 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна.” гэж шийдвэрлэсэн байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 54 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар захирамжаар томилогдсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Их Хурал 2013 оны 10 дугаар сарын 18-ны нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг баталсан болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хуульчилсан байдаг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар иргэний энэхүү эрхийг баталгаажуулж өгсөн. Энэ утгаараа Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй бөгөөд энэхүү давж заалдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүх шатны шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг билээ. Дээр дурдсаны дагуу шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн ялтан нь оногдсон ялаа эдлэх нь зайлшгүй бөгөөд төрөөс хорих ял эдэлж байгаа ялтаны зарим эрх, эрх чөлөөнд хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоодог. Тухайлбал: Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5