581 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэ утгаараа шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хуульчилж өгсөн. Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрхтэй бөгөөд энэхүү давж заалдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь бүх шатны шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчим эрүүгийн эрх зүйд үйлчилдэг бөгөөд хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг тогтоох, түүнд зохих шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй буюу эрүүгийн ял оногдуулахгүй байхад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа чиглэгддэг билээ. Шүүхээс хорих ял оногдуулсан ялтан нь ялаа эдлэх нь зайлшгүй бөгөөд цаашид ял эдлүүлэхээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх, ял эс хэрэглэх асуудлыг зөвхөн хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд /Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйл/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэдэг бөгөөд энэ захирамжид гомдол гаргаж болохгүй харин прокурор эсэргүүцэл бичиж болдог. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн, хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, түүнчлэн түүнд оногдуулсан ялын тодорхой хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх бөгөөд энэ нь заавал ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх гэсэн ойлголтыг агуулаагүй юм. Харин эсрэгээрээ ялтанд ял завших боломжийг олгож болох эрсдэлтэй учраас уг асуудлыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан дангаараа /бусад этгээдийг оролцуулахгүйгээр/ шийдвэрлэхээр хуульчилсан нь зүйтэй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5