582 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд давж заалдах ажиллагааны үндэслэл нь давж заалдах гомдол /давж заалдах эсэргүүцэл/ байдаг. Уг асуудлыг шийдвэрлэхэд Үндсэн хуульд заасны дагуу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрх бүхий прокурор өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсанчлан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах эсэргүүцэл бичиж зөрчигдсөн эрхийг сэргээж, шүүхийн шийдвэр буруу бол зөвтгүүлэх боломж нь нээлттэй байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын /Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан/ 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад холбогдох хуулинд тусгалаа олж хуульчлагдан баталгаажсан юм. Пактын энэхүү заалт нь тухайн этгээдийн гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй, тогтоогдсон боловч тухайн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны шүүхэд хандан шүүхийн шийдвэр үнэн зөв, шударга болсон эсэхийг шалгуулах эрхийг баталгаажуулсан болохоос нэгэнт гэм буруу нь бүх шатны шүүхээр тогтоогдож тодорхой эрхээ хасуулсан ялтан хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх эсэх талаар гаргасан шүүгчийн шийдвэрт давж заалдах ёстой гэсэн санааг агуулаагүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5