565 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энгийн ажил, албан тушаал эрхлэгч иргэдээс ялгагдахаар нэмэлт тусгай шаардлага тавих үндэслэл болж байдаг. Гол төлөв эдгээр нэмэлт, тусгай шаардлага нь төрийн тусгай албан хаагчдын хувьд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйн хувьд шударга байх явдлаар илэрхийлэгддэг бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл болдог. Дээр дурдсанаас үзэхэд гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байгаагүй, бусдын нөлөөнд автахгүй, шударга ёсыг эрхэмлэдэг шүүгчээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шударга шүүхээр шүүлгэх ..." гэсэн үндсэн эрхээ баталгаатай эдэлж, хуулийг дээдэлсэн, гагцхүү хуульд захирагддаг шударга шүүхэд хандаж зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулж байгаадаа итгэл дүүрэн байх болно. Иймд Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн, Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтууд нь өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан "иргэн хүнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллах боломжийг хаасан, үндсэн эрхийг боомилсон" гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5