Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

564 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид "хэрэг, маргаан" гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулах асуудлыг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан болно. Иймд мэргэшсэн шүүгчийн нэгэн адил шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлагыг хуулиар тогтоож өгөх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэн билээ. Өргөдөл гаргагч мөн дээр дурдсан хуулийн заалтууд нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын "хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох эрхтэй бөгөөд аливаа ялгаврал, гадуурхал байх ёсгүй" гэсэн 23 дугаар зүйлтэй харшилж байгаа бөгөөд хуулиар алагчлал тогтоосон нь ардчилсан ёс биш, тэгш байдал биш, шударга ёс биш" гэжээ. Монгол Улс 1959 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан Алагчилахгүй /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т "тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтод хамааруулахгүй гэж заасан билээ. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-т "хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй" гэсэн байна. Дээр дурдсан Олон улсын баримт бичгээс үзэхэд төрийн тусгай албан хаагчид тавигдаж буй шаардлага алагчлал биш бөгөөд зарим нэг хязгаарлалтыг үндэсний хуулиар тогтоосон тохиолдолд хуулийн зөрчил гэж тооцогдохгүй болно. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн албаны онцлог субьект бөгөөд хэрэгжүүлж буй чиг үүргээс хамааран дээрх субьект нь боловсрол, мэдлэг, ёс зүй, ур чадвар, хувь хүний үнэт зан чанарын хувьд төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5