Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

566 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн хэсэг, Авлигын эсрэг хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ял шийтгүүлж байгаагүй”, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “... ял шийтгүүлж байгаагүй ...”, Авлигын эсрэг хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын ”... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5