Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

563 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн "ял шийтгүүлж байгаагүй" гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчиж, иргэнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллахаар заасан хүний үндсэн эрхийг боомилж байгаа талаар мэдүүлжээ. Хууль тогтоох практикт Үндсэн хуулийн утга санааг нухацтай ойлгож, хурааангуй томъёоллыг нь бусад органик хуулиар тодруулан дэлгэрүүлж хэрэгжүүлдэг билээ. Үндсэн хуулиар 1/ хууль зүйн дээд боловсролтой, 2/ мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, 3/ Монгол Улсын иргэн, 4/ хорин тав нас хүрсэн байхаар заасан нь шүүгчээр ажиллах хүний үндсэн шалгуур /болзол/ болно. Мөн Төрийн албаны тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй байх зэрэг тусгай болзол шаардлагыг хуульчилсан. Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулиар "хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслахаар хоёроос доошгүй жил ажилласан, хорин гурван нас хүрсэн байх" гэсэн хууль зүйн тусгайлсан болзол, шаардлагыг прокуророор ажиллах хүнд тавигдсан байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан зэрэг нь төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар Улсын Их Хурлаас 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулиар тогтоосон билээ. Мөн төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай асуудал нийтийн эрх зүйн салбарт хамаарах бөгөөд төрийн албан хаагч нь төрийг төлөөлж, түүний ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг этгээд өөрөөр хэлбэл төрийн албан тушаалтан мөн. Гурав. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар: Мөн шүүх эрх мэдлийн байгууллагын шүүн таслах ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, улмаар Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5