562 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссанаас хойш хэнд ч түүнтэй холбоотой ямар нэг сөрөг үр дагавар дагалдах ёсгүй. Нийгэм хөгжөөд ирэхээр хууль эрх зүйн ухамсар, соёл дээшлээд ирэхээр ялтайд тооцогдох хугацаа ч байхгүй болж хүн хийсэн хэргийнхээ төлөө нэг л удаа шийтгүүлдэг болох, өөр ямар нэг асуудалгүй энэ нийгмийн иргэн бүртэй яг ижил эрх эдэлдэг болох учиртай юм. Иймд миний хүсэлт бол дээрх хуулиудад байгаа ял шийтгүүлж байгаагүй гэсэн заалтыг хүчингүй болгох, ял шийтгэлгүй байх гэсэн заалтаар солих нь Үндсэн хуульд болон өнөөгийн хөгжил шаардлагад нийцнэ гэж үзэж байна.” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Нэг. Шүүхийн тухай болон Авлигатай тэмцэх тухай хуулийн талаар: 1. Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөх болсонтой холбогдуулан өргөдөл гаргагчаас өргөдөлдөө дурдсан буюу 2002 оны 7 дугаар сарын 04ний өдөр баталсан Шүүхийн тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцов. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай шинэчлэн найруулсан хуулиар шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагын асуудлыг зохицуулаагүй билээ. 2. Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн "Авлигтай тэмцэх газрын албан хаагч ял шийтгүүлж байгаагүй, ..." гэснийг буюу 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн хуулиар тодруулан зохицуулж, өөрчилсөн билээ. Иймд өнөөдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулийн 19.1 дэх хэсгийн заалтад "... ял шийтгүүлж байгаагүй ..." гэсэн хуулийн нэр томъёо байхгүй болно. Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн талаар: Өргөдөл гаргагч Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5