Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

561 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тавих шаардлагын 5.1.3-т “ял шийтгүүлж байгаагүй” байх гэсэн эдгээр заалтууд, шаардлагууд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн, мөн дээр дурьдсан Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж иргэн хүнийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож ажиллах боломжийг хааж байна. Учир нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь хүний өөрийгөө болоод амьдралаа авч явах, авъяас чадвараа нээж олон түмэнд зориулах, нэр төртэй байх, хүний оршин ахуйтай холбогдсон үндсэн эрх юм. Дээрх заалтууд нь хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоё гэхэд урьд нь чи тийм хэрэг хийж байсан учир энэ ажлыг сонгож, энэ ажилд орж болохгүй гэсэн хүний эрхийн зөрчил болж байна. Хүнийг өмнө нь хийсэн алдаагаар нь ялгаварладаг, түүнтэй нь холбогдуулан сөрөг үр дагавар эрхийн хязгаарлалт тогтоодог, хүний эрхийг боомилдог байдал Үндсэн хуульд, Үндсэн хуулийн үзэл санаанд яавч нийцэхгүй. Хүн урьд хийсэн хэрэг, алдааныхаа төлөө энэ нийгэмд адлагдах ёсгүй. Улс үндэстнүүдийн Үндсэн хуулийн эх сурвалж болсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалттай ч харшилж байгаа юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд Хүн бүр хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэйг тусгахын зэрэгцээ аливаа ялгаврал гадуурхал байх ёсгүй, тэгш эрхтэй байх талаар заасан байдаг. Хуулиар алагчлал тогтоосон нь ардчилсан ёс биш, тэгш байдал биш, шударга ёс биш юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим биш юм. Амьдрал баян байдаг алдааг хүн санаатай, санамсаргүй гаргадаг алдаан дээрээ сурдаг, тэгж байж өөрийгөө олж хүн болдог нь ч бий. Энэ нь хүнийг насан турш нь ямар нэг байдлаар дагалдах хар толбо, хар сүүдэр байх ёсгүй. Хүнийг хийсэн хэргийнх нь төлөө баалдаг нүүр хацар дээр нь тамга дардаг явдал аль 300 зууны тэртээ өнгөрсөн. Чи алдсан л бол хэрэгт орж байсан л бол муу хүн гэсэнтэй адил байна. Эдгээр хуулийн заалтууд түүнийг боловсруулж батлаж байгаа эрх бүхий хүмүүс ийм л байх ёстой юм шиг ойлгосон байна. Энэ хаанаас эхтэй вэ гэвэл бурангуй ёсноос эхтэй, хууль зүйн шинжлэх ухааны хоцрогдлоос эхтэй. Энийг засах ёстой. Хүнд эрх, боломжийг улам нээж олгох ёстой. Дээрх заалтуудыг заслаа гэхэд хүний эрх хангагдаж хамгаалагданауу гэхээс алдаа завхрал болохгүй. Өөрөөр хэлбэл дээрдэнэ үү гэхээс доордохгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5