560 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтын “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/ -ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “ял шийтгүүлж байгаагүй” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн оршин суугч, иргэн Ц.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй, Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж байдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагуудын эрх зүйн үндсийг тогтоосон хуулиудад тэдгээрт ажиллах боловсон хүчин, ажилтнуудад тавих шаардлагад 2002 оны 07 сарын 04-нд батлагдсан одоо үйлчилж байгаа Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “ял шийтгүүлж байгаагүй”, 2012 оны 3 дугаар сарын 07-нд батлагдсан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ял шийтгүүлж байгаагүй”, 2002 оны 7 дугаар сарын 04-нд батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “... ял шийтгүүлж байгаагүй ...”, 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ял шийтгүүлж байгаагүй, 2012 оны 03 дугаар сарын 07-нд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгох журмын 19.2.2-д “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 2012 оны 5 дугаар сарын 22-нд батлагдсан 2013 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн Иргэдийн төлөөлөгчид
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5