559 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2013.05.08. Дугаар 02 Улаанбаатар хот Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Т.Лхагваа, Д.Наранчимэг /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Эрдэнэцогт болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “ял шийтгүүлж байгаагүй”, Прокурорын байгууллагын тухай хууль /2002 он/ -ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “... ял шийтгүүлж байгаагүй ...”, Авлигын эсрэг хууль /2006 он/ -ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “... эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/ -ийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5