Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

555 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Сонгуулийн ерөнхий хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ Сонгуулийн ерөнхий хорооны 160 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т заасныг зөрчиж улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж дурдсан байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг бие даасан хараат бус байгууллага юм. 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойргийн хороонд явагдсан Улсын Их Хурлын сонгуульд нийт 206836 сонгогч бүртгэгдсэнээс 131447 сонгогч буюу 63.6 хувь нь санал хураалтад оролцож саналаа өгсөнөөр ирцийн хувьд энэ сонгууль хүчин төгөлдөр болсон. Харин тус тойргийн 3 мандатын зөвхөн хоёрт нь сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдсон. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасан. Мөн хуулийн 48.6-д “... дахин санал хураалтад хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тооноос хоёр дахин илүү тооны нэр дэвшигчийг оруулах бөгөөд сонгогч зөвхөн үлдсэн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө санал өгнө.” гэж тус тус заасан. Иймд хуулийн дээрх заалтын дагуу тус тойргийн үлдсэн 1 мандатад дахин санал хураалт явуулсан. Нэр дэвшигч Д.Арвин дахин санал хураалтад оролцсон сонгогчдын хамгийн олон буюу 43.1 хувийн санал авч санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авах хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу Сонгуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5