Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

556 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ерөнхий хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоолоор түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл нь дахин сонгууль явуулах харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт явагдсан санал хураалт бол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4-т заасны дагуу явагдсан дахин санал хураалт юм. Дахин санал хураалт болон дахин сонгууль хоёр нь дээр дурдсанчлан ялгаатай ойлголт бөгөөд энэ харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь тусдаа зохицуулалттай юм. Иймд иргэн А.Гантамирын гаргасан мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж ажилласан болно.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг нь тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлд хамааралтай байна. Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 160 дугаар тогтоолоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан байна. 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5