Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

554 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалтаар нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд дараах мэдээллийг гаргаж байна. 1. Үндсэн хуулийн 1.2-т заалтыг зөрчсөн тухай: Үндсэн хуулийн 1.2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1.2-т “тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй” бол тухайн сонгуулийг хүчингүй гэж үзэж дахин сонгууль явуулах ёстой талаар заасан байна. Гэтэл энэхүү заалт нь дахин санал хураалтад хамааруулахгүйгээр тухайн шийдвэрийг гаргасан нь буруу юм. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1.2-т заасан заалтыг биелүүлэхээс татгалзсан байна. Энэ нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 2. Үндсэн хуулийн 21.2 заалтыг зөрчсөн тухай: Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ ... сонгоно.” Иргэд Улсын Их Хурлын гишүүнийг нийтээрээ сонгох талаар Үндсэн хуульд заасан байгаа. Иргэд нийтээрээ гэдэг нь агуулгын хувьд сонгогчдын олонх /50+1/ оролцсон байхыг хэлнэ гэж ойлгож байна. Ардчилал олонхийн зарчимд үндэслэж аливаа асуудлыг шийддэг учир энэхүү зарчим нь сонгуульд ч үйлчлэх ёстойг ийнхүү Үндсэн хуульд нийтээрээ гэсэн агуулгаар тусгасан гэж миний хувьд ойлгож байна. Улсын Их Хурлын ээлжит ч байсан дахин санал хураалт, дахин сонгууль, нөхөн сонгууль зэрэг нь бүгд л Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үндсэн утга агуулгатай учир энд нийтээрээ оролцох ёстой буюу 50+1 ирцийн нийтлэг заалт үйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны Улсын Их Хурлын даргад 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөн барьсан нэр дэвшигч Д.Арвиныг бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч сонгогдсонд тооцсон шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5