Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

553 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2013.02.01. Дугаар 01 Улаанбаатар хот Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Сугар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир, Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал, ахлах шинжээч Д.Бат-Эрдэнэ нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаандаар 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5