549 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төсвийн төслийг Засгийн газар дээр хэлэлцэж байх үед XII.3.1.19-д “Жи Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/ төслийг нэмж тусгасан ба төсвийн төслийг хэлэлцүүлэх шатанд Архангай, Ховд, Хөвсгөл, аймгуудын зарим сум, багийг Жи-Мобайл үүрэн холбооны сүлжээнд холбох дээр дурдсан бусад төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган баталсан байна ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг “Жи-Мобайл” сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/”, XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, Өндөр-Улаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5