Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

548 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, уг төсвийг баталсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Улсын Их Хурал нь улсын төсвийн орлого, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилт, бусад санхүүжилтийг хэлэлцэж батална” гэж, 7.1.4-т Засгийн газар улсын төсвийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилтийг тодорхойлох гэж тус тус заасан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон, түүнд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилан авдаг, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр аливаа бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтад хэд хэдэн төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр тодорхой нэг компанийг тусгайлан заасан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхөөр байна. Иймд иргэн Б.Зол-Ундрахын мэдээллийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Цэцийн гишүүн миний бие Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан тайлбар гаргуулахаар явуулсан бөгөөд, уг албан бичгийн хариуд Монгол Улсын Сангийн сайдаас 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3-4/5566 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна. Уг тайлбарт: “... Сангийн яамнаас Засгийн газарт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөлд дээрх төсөл, хөтөлбөрийг тусгаагүй байсан боловч төсвийн хөрөнгө оруулалтын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5