550 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны “Жи-Мобайл” сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, Өндөр-Улаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэсэн хэсэг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралт “Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт”-ын X.3.1.18, X.3.1.20-д хэвээр батлагдсан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчөөгүй байна. 2. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг “Жи-Мобайл” сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/” гэсэн хэсэг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалт”-аас хасагдсан байх тул дээрх хэсгүүд Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн тухай мэдээлэл гаргагчийн мэдээллийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5