Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

547 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан байдаг ба “Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль”, түүний 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалт”-ын “Жи Мобайл”-тай холбоотой зарим хэсэг Үндсэн хуультай зөрчилдөж байна. Монголын ард түмэн бид Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгод шударга ёс, төрт ёсыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо болгож, үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо тунхагласан байгаа билээ. Гэтэл Улсын Их Хурлаас баталсан байгаа хууль нь Үндсэн хуулийн дээр дурдсан Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг шууд зөрчсөнөс гадна Үндсэн хуулийн эрхэм зорилгыг үл хайхран Үндсэн хуульт ардчилсан Монгол Улс биш, хэн нэгэн, хэсэг бүлгийн ашиг сонирхол Монголын ард түмний эрх ашгийн өмнө тавигддаг луйврын шинжтэй болсон нь харагдаж байна. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”- ын XII.3.1.19, XII.3.1.26, XII.3.1.27, XII.3.1.29 дахь хэсгүүдийг хүчингүй болгох;” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль”, түүний 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалт, Далдугаар зүйлийн 1-ийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай мэдээллийг иргэн Б.Зол-Ундрах гаргажээ... Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5