Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

546 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим хэсэг, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэн дараах мэдээллийг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”- ын XII.3.1.19-д “Жи-Мобайлын дэд станц байгуулах /Төв, Заамар/”, XII.3.1.26-д “Аймгийн бүх багийн төвүүдийг Жи-Мобайл сүлжээгээр холбоожуулах, интернэтэд холбох /Ховд/”, XII.3.1.27-д “Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны Жи-Мобайл сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Хөвсгөл, 24 сум, 125 баг/”, XII.3.1.29-д Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд, малчдыг үүрэн холбооны Жи-Мобайл сүлжээний өргөтгөлөөр бүрэн холбоожуулах, интернэтжүүлэх хөтөлбөр /Архангай Хотонт, Орхон баг, Тариат, Мөрөн, Цагааннуур, Алтайд багууд, Жаргалант, Хоолт, Асуйт багууд, Булган, Тусгайл баг, Эрдэнэмандал, Идэр-Улаан баг, Цахир, Хан-Уул баг, Чулуут, Халуун-ус баг, Цэцэрлэг, Туулант баг, Цэнхэр, Цэцэрлэг баг, Их тамир, Хөхнуур баг, Хангай, Тэрх баг, ӨндөрУлаан, Хануй баг, Батцэнгэл, Улаанчулуу баг/” гэж тус тус заасан байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан байдаг ба харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандан төсвийн орлогыг “Жи Мобайл” ХХК-д тусгайлан оноож хуульчлан баталсан байгаа нь Улсын Их Хурал нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 6.4.6-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн явдал боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5