545 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2012.12.12. Дугаар 05 Улаанбаатар хот Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Т.Лхагваа, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Сугар, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Зол-Ундрах оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцогт, Б.Болор нар хүрэлцэн ирээгүй болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын XII.3.1.19, XII.3.1.26, XII.3.1.27, XII.3.1.29 дэх хэсгүүд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Их хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5