Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

541 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эцэст нь хэлэхэд Компанийн тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтууд нь компанийн сайн засаглалын зарчмуудыг баталгаажуулж, компанийг болон хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, дэмжсэн, хууль зүйн баталгааг бий болгосон бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Компанийн тухай хуульд компанийн хэлбэрээс хамааран нийтэд санал болгосон үнэт цаас гаргах асуудал нэг талаас компанид хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт тогтоож, хувьцаа эзэмшигчийн хувьцаагаа захиран зарцуулах эрх хэмжээг ялгамжтай зохицуулсан, нөгөө талаас аж ахуй эрхлэгч этгээд аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч үйл ажиллагааны хэлбэрээ чөлөөтэй сонгох боломжийг нээлттэй үлдээсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал байна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг нь хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч компанийн өмчлөгчийн нэг болохын хувьд өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалах, компанийг болон өөрийгөө эрсдлээс сэргийлэх үүднээс компаний бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгож байгаа зохицуулалт гэж үзэх үндэстэй байна. Компани нь хуулийн этгээд хэмээх бие даасан нэгэн субъект болохын хувьд тусгайлан эзэмшсэн хөрөнгөтэй байх ёстой. Хувьцаа эзэмшигч хувь хүн компанид оруулсан хөрөнгөө зааглан тусгаарлах хуулийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эрсдэлээ өөрөө хүлээж өөрийнхөө бүхий л хөрөнгөөр хариуцлага хүлээхээр зохицуулсан байна. Компанийн эргүүлэн худалдаж авсан, халаасны хувьцаа нь тодорхой хувьцаа эзэмшигчийн өмчлөлд ороогүй учир дахин хуваарилагдах эсвэл зах зээлд борлогдох хүртэл тусгай дансанд бүртгэгдэж компаний эзэмшилд байх бөгөөд хувь нийлүүлэгчдийн хөрөнгөнд хамааруулаагүй нь түүнийг эзэнгүйдүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. “Гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд” гэдэгт ямар ажилтнуудыг хамааруулахыг компанийн дүрэмдээ хязгаарлан заахыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зохицуулсан байна. Иймээс Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн зохицуулалтаар эрх бүхий албан тушаалтны хамрах хүрээг хэт өргөжүүлсэн гэх үндэслэлгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5