540 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл учирвал эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хариуцлага хүлээх юм. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хуралд компаний хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшдэг хэд хэдэн хувьцаа эзэмшигчид хуйвалдан санал өгснөөс компанид хохирол учруулж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хөндөж болзошгүй юм. Иймээс хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрт нөлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, бусад эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хүрээ, хязгаарыг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан байна. Хэрвээ компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол Компанийн тухай хуулийн 85.4-т заасны дагуу өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ. 4. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд 84.5-т заасны дагуу Компанийн эрх бүхий албан тушаалтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол албан тушаалаасаа өөрчлөгдсөнөөс хойш гурван жилийн туршид компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн компанийн нууцыг чанд хадгалах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу уг нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Иймд компани нь хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууц хадгалах хугацааг өөрөө тогтоож, хөдөлмөрийн гэрээнд тусгах, хэрвээ компани энэ хугацааг тусгайлан тогтоогоогүй бол нууц хадгалах хугацаа 3 жил байхаар тогтоосон. Ийнхүү хугацаа тогтоосон нь тухайн компанид ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтныг үндэслэлгүйгээр, насан туршид нь байгууллагын нууц задруулсан гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж чирэгдүүлэх боломжийг хааж, тухайн этгээдийн эрхийг хамгаалж байгаа юм. Үүнээс гадна тухайн компанийн нууц тодорхой хугацааны дараа нууц биш болж, нийтэд ил тод болдогтой холбон тайлбарласан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5