Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

542 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт заасан этгээд нь шийдвэр гаргахад нөлөө бүхий этгээд учраас өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцахаар зохицуулсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.11, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.7, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.10 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.”, 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч ...”, 9.5 дахь хэсгийн "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.”, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.“, 84.10 дахь хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5