Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

539 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасан бол хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хуулийн энхүү заалтыг үндэслэн Компанийн тухай хуулийн 84.1-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг нэрлэн зааж, мөн зүйлийн 84.6, 84.9-д заасны дагуу тэдэнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан юм. Харин Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасны дагуу компани өөрийн онцлогтоо тохируулан “гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд”-ийн жагсаалтыг дүрэмд хуульчилан заах боломж нь нээлттэй. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.” гэж заажээ. Иймээс дүрэмд урьдчилан заасан “гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд”-ийн жагсаалт нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчсөн бол хүчин төгөлдөр бус болно. 2. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т эрх бүхий албан тушаалтан нь компаний эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэхийг үүрэг болгосон байна. Иймд тодорхой асуудлаар эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, шийдвэр гаргасан, эсхүл түүний оролцоотойгоор гаргасан шийдвэрийн улмаас компанид хохирол учирсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Харин шийдвэр гаргахад оролцдоггүй шийдвэр гаргахад нөлөөлдөггүй хөдөлмөрийн гэрээт ажилтан компанид хохирол учруулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ. 3. Хувьцаа эзэмшигчийн хуралд эзэмшиж буй хувьцааныхаа тоогоор санал өгдөг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, мөн хуулийн 84.10-т заасан хувьцаат компанийн хувьцааны 10 хувь, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааны 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд ялгаагүй хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт нөлөөлдөг тул уг шийдвэрийн улмаас компанид хохирол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5