Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

538 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно.” гэж тайлбарласан байна. Дөрөв. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн талаар: 1. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зааг ялгааг тодруулж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах арга хэлбэрийг тодорхойлж, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж байхаар хуульчилсан байна. Компанийн тухай хуулийн 47.2-т заасны дагуу компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахдаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ багасна. Гэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийг шууд багасган бүртгэхгүй, харин олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу халаасны хувьцаа гэсэн нэртэйгээр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэсэгт хасах тэмдэгтэйгээр, нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Харин халаасны хувьцааг дахин гаргаж худалдах уу, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хүчингүй болгох уу гэдэг асуудлыг шийдэх хүртэл уг хувьцаа компанийн хөрөнгөд бүртгэгдэн хадгалагдаж байдаг. 2. Компани нь анх гаргасан хувьцаагаа эргүүлэн авч зарласан хувьцаа хэлбэрээр анхны байдалд оруулж байгаа учраас хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн хувьцааг өмчлөх эрх нь дуусгавар болно. Харин уг халаасны хувьцаа хэн нэг хувьцаа эзэмшигчийн өмчлөлд ороогүй учраас уг хувьцаанд ногдол ашиг хуваарилагдахгүй, саналын эрхгүй байна. Халаасны хувьцаанд ногдол ашиг хуваарилагдахгүй учраас хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааны ногдол ашиг нэмэгдэх учраас хэн нэг хувьцаа эзэмшигчийн эрх хязгаарлагдахгүй. 3. Харин эргүүлэн худалдан авсан хувьцааг хүчингүй болгох уу? эсхүл зах зээлд дахин гаргах үед хувьцаа эзэмшигчид худалдан авч, хувьцааны тоогоо нэмэгдүүлэх үү? гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх боломжтой, энэ бол нээлттэй асуудал юм. Тав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.5, 84.10 дахь хэсгийн талаар:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5