Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

537 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн заалт хөндөгдөнө гэж үзэж байна. Гурав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн талаар: 9.5. ”Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэсэн заалтыг задалбал: А. компанид оруулсан хөрөнгөө өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусдаа заагласан байх. Б. хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийг, түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусгаарласанаар Компанийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу зөвхөн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх хүрээ, хязгаар тодорхой болно. В. хувьцаа эзэмшигчийн компани оруулсан хувь хөрөнгө нь түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхтэй хамтатгагдаж, хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлага нь зааглагдаагүй тохиолдолд гарах эрсдлийг компани болон тухайн хувьцаа эзэмшигч дээрх хөрөнгөөр давхар хариуцлага хүлээх үүрэгтэй гэж ойлгогдож байна. Дээрх зохицуулалт нь компанийн хэн нэгэн хувьцаа эзэмшигч компанийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт дураараа захиран зарцуулж, үрэгдүүлж, компани болон бусад хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт болсон юм. 2. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу компани нь хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн мэдэлд захиран зарцуулах тусгайлсан хөрөнгөтэй, тэрхүү хөрөнгөөрөө хариуцлага хүлээх учиртай. Энэхүү шаардлагыг хангахын тулд Компанийн тухай хуулийн 9.3-т хувьцаа эзэмшигчийн хүлээх хязгаарлагдмал хариуцлагыг, 9.5-д бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг ялгаж хуульчилсан нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг практикт зөв хэрэглэхэд чухал хөшүүрэг болсон гэж үзэж байна. “Компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт “Мөн зүйлийн 9.5-д заасан “компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэдэг нь компанид

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5