Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

536 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт нь компани болон хөрөнгө оруулагчид сонголт хийх боломж олгосон, хөрөнгө оруулагчдийн эрхийг хамгаалсан, дэмжсэн зохицуулалт болсон гэж үзлээ. Хоёр. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн талаар: 1. Хувьцаа эзэмшигч нь компанийн өмчлөгчдийн нэг болохын хувьд, оруулсан хувьцаагаараа хариуцлага хүлээдгийнхээ хувьд компанийн үйл ажиллагаа, санхүүгийн талаарх бүхий л мэдээлэлтэй танилцах эрхийг Компанийн тухай хуулийн дээрх заалтаар олгосон юм. Ийнхүү компани дотооддоо мэдээллийг ил тод болгосноор хувьцаа эзэмшигчид, компанийн эрх бүхий албан тушаалтан бусад ажилтнуудыг бүгдийг хамарсан хариуцлагын тогтолцоог компанийн хэмжээнд бий болгох, хувьцаа эзэмшигчид болон компанийн удирдлагын ашиг сонирхлын нэгдлийг бий болгох, шийдвэр гаргах процесс илүү үр дүнтэй болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж үзэж байна. 2. Хувьцаа эзэмшигч өмчлөгчдийн нэг болохын хувьд, компанийн мэдээлэлтэй танилцах явцад олж мэдсэн компанийн нууцыг Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хадгалах үүрэгтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Хувьцаа эзэмшигч энэ үүргээ зөрчсөн тохиолдолд Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. 3. Компанийн дотоод мэдээллийг хувьцаа эзэмшигч нарт нээлттэй болгосноор компанийн удирдлагуудаас нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, компанийн эд хөрөнгийг хувьдаа завших, ашиглах, компанийг алдагдалд оруулах, ногдол ашиг хуваарилахгүй чирэгдүүлэх, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчих зэргээр компани болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулахыг хязгаарлаж, эрсдлийг бууруулах төдийгүй хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, боломж бүрдүүлсэн, хувьцаа эзэмшигч болон компанийг өөрийг нь хамгаалсан зохицуулалт болсон. Харин компанийн хувьцаа эзэмшигч биш хөндлөнгийн этгээд компанийн бүх мэдээллийг авахыг шаардах тохиолдолд Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5