Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

535 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Өөрөөр хэлбэл, ХХК нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад хохирол учруулахгүй, хууль тогтоомж зөрчихгүйгээр Үнэт цаасны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу үнэт цаасаа нийтэд санал болгохгүйгээр хаалттай худалдах боломжтой. 3. Үнэт цаас нийтэд гаргах хувьцаат компани нь олон нийтийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг учраас олон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөнддөг. Иймд тухайн компанийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй хараат бус, байнгын удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөлтэй байх зэрэг компанийн сайн засаглалын суурь зарчмыг удирдлага болгосон хувьцаат компанийн хэлбэртэй байх үзэл баримтлалын үүднээс компанийн сайн засаглалын зарчмуудыг Компанийн тухай хуульд нарийвчлан тусгаж, компанийн төрөл, хэлбэрээс хамаарч нийтэд үнэт цаас гаргах асуудалд тодорхой хязгаарлалт тогтоосон юм. Хэрвээ ХХК нь нийтэд санал болгон өрийн бичиг гаргахыг зорьж байгаа бол Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, 3.8-д заасны дагуу хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, компанийн сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох үүрэг хүлээн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу нийтэд үнэт цаас санал болгон арилжих эрх нь нээлттэй. 4. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь алдагдалтай ажиллаж байгаа компани үнэт цаас гаргаж, иргэдээс их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдад хохирол учруулахаас сэргийлэх механизм болсон төдийгүй компани нь ХХК байх уу? хувьцаат компани байх уу? гэдгийг сонгох, нөгөө талаас хөрөнгө оруулагч нь ХХК-ийн үнэт цаасыг авах уу, эсвэл хувьцаат компанийн үнэт цаасыг худалдан авах уу? гэдгийг сонгох боломж бүрдүүлжээ. 5. Компанийн тухай хуулийн дээрх хэсэг нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, ... “ үүргийнхээ дагуу нэг талаас үнэт цаасыг нийтэд санал болгож, хөрөнгө төвлөрүүлэх компанийн ашиг сонирхол, нөгөө талаас ашиг олох зорилгоор уг үнэт цаасыг худалдан авч байгаа хөрөнгө оруулагчийн тэгш эрхийг хангах хууль зүйн баталгааг бий болгосон.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5