Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

534 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүсгэж, үнэт цаасны зах зээлд сөргөөр нөлөөлөх, эдийн засгийн өсөлт, өрсөлдөөнийг хязгаарлах, иргэний аж ахуй эрхлэх эрхийг зөрчих байдалд хүргэх зохицуулалтыг Компанийн тухай хуульд тусгасан байна. Улмаар энэхүү үндэслэлгүй хуулийн хязгаарлалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: ... Нэг. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн талаар: “1. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний өмчлөх эрхийн талаар зарим нэг хязгаарлалт тогтоохыг зөвшөөрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.” гэж заажээ. Эдгээр заалтыг үндэслэн Иргэний хууль болон бусад хуулиар өмчлөгчийн эрхэд зарим нэг хязгаарлалт хийжээ. Тухайлбал, эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцааг зохицуулж буй суурь хууль болох Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй.” гэж хуульчилсан байна. Үндсэн хууль болон Иргэний хуулийн дээрх заалт болон компанийн сайн засаглалын суурь зарчмыг үндэслэн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дэлхийн нийтийн нийтлэг жишгийн дагуу компанийн төрөл, хэлбэрийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрийн үнэт цаас гаргах болон хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа захиран зарцуулах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой заагласан байна. 2. ХХК нь цөөн хувьцаа эзэмшигчтэй, өөрийн хөрөнгийн хэмжээ бага учраас нийтэд үнэт цаас гаргах эрхийг хязгаарласан. Тухайлбал, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ХХК үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр үүсгэн байгуулагчид, өөрийн хувьцаа эзэмшигчид болон цөөн тооны түншүүдийн хүрээнд гаргаж мөнгөн хөрөнгө татах боломж нь нээлттэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5