533 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү хязгаарлалт нь компанийн хэлбэрээр буюу хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үнэт цаас гаргах тухайд үндэслэлгүй алагчилж ялгамжтай хандсан, тэгш бус байдал бий болгосон. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг захиран зарцуулах эрх нь хууль, дүрмээр хязгаарлагддаг хаалттай байдаг, хувьцаат компанийн хувьд хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагдаж байдгаараа компанийн энэ хоёр хэлбэрийн үндсэн ялгаа гардаг. Хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигч нар чөлөөтэй өөрчлөгдөж байдаг, харьцангуй олон хувьцаа эзэмшигч нартай байдгаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор үнэт цаасны бүртгэл болон бусад нэмэлт шаардлагатай холбоотой хуулийн зохицуулалт үйлчилдэг. Харин энэхүү компанийн хэлбэрүүд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргахад шууд хамааралгүй бөгөөд компани ямар хэлбэртэй байх нь хувьцаа эзэмшигчдийн сонголтоос шалтгаалдаг. Нийтэд санал болгон үнэт цаас гаргах үйл ажиллагааны нөгөө талд тухайн компанийн үнэт цаасыг худалдан авч байгаа этгээд буюу хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах шаардлага үүсдэг бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нийтэд санал болгосон үнэт цаасыг бүртгэх, хөрөнгө оруулагч нарт танилцуулах, компанийн мэдээллийг хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй байлгах зэргээр эрсдэлээс хамгаалсан хуулийн зохицуулалт компаниудад адилхан үйлчилдэг билээ. Хувьцаат компанийн эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэт цаасыг худалдан авах нь тухайн хөрөнгө оруулагчийн өөрийн сонголтын асуудал юм. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг, хувьцаа эзэмшигч нар нь харьцангуй тогтвортой, цөөн байдагтай холбогдуулан хувьцаа эзэмшигч нарын бизнесийн туршлага, түүх, боломжид тулгуурлан үнэт цаасыг худалдан авах замаар хөрөнгө оруулах тохиолдлууд ч гардаг. Монгол Улсын хувьд дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны нэг хэлбэр болох өрийн бичиг /бонд/ гаргах замаар хөрөнгө оруулалтыг татаж, амжилттай бизнес эрхэлж байгаа хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын жишээ олон байгаа. Төрийн зүгээс эдгээр бизнес эрхлэгчдийг дэмжиж, хуулийн орчныг сайжруулах ёстой байтал эсрэгээрээ үндэслэл муутай хуулийн дарамт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5