Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

532 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” зарчмыг зөрчиж байгаа болно ... гэжээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... 1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... шударга ёс, ... тэгш байдал, ... хангах ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ...”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн ”... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хувийн аж ахуй эрхлэх, энэхүү эрхийнхээ хүрээнд ашгийн төлөө хуулийн этгээд болох компани, нөхөрлөл байгуулах, байгуулсан хуулийн этгээдийн хэлбэрийг өөрөө бие даан тодорхойлох, улмаар, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах өмчлөх эрхтэй. Компани аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд нийтэд санал болгон үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалт татах, бий болсон хөрөнгө оруулалтаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, ашиг олох, нэмэгдүүлэх, хөрөнгөжих нь үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн зэрэгцээ тухайн компанийн зүгээс улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах үндэс болдог. Гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн зохицуулалт оруулсан. Ингэснээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохгүй, хэрэв гаргахаар бол компанийн хэлбэрийг өөрчлөх буюу өөрийн аж ахуй эрхэлж байгаа сонголтоосоо татгалзах хуулийн шаардлагыг тулгаж, иргэний Үндсэн хуулиар олгогдсон аж ахуй эрхлэх үндсэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5