Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

531 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг ...” гэдгийг компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл байгуулахад ямарваа нэгэн хэлбэрээр (анхан болон бүх шатны тохиролцоо, санал өгсөн, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулсан зэрэг) оролцож байгаа бүхий л ажилтнуудыг (энгийн ажилтнууд), тухайн гэрээг байгуулах эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтантай адилтган үзсэн байна. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хуульд зааснаар, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж, компанийн ажилтнууд гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүргийн дагуу (хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр) ажил үүргээ гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Мөн хохирол учруулбал иргэний хуулийн “гэм хор учруулснаас үүсэх үүрэг хэсэгт” зааснаар хариуцлага хүлээхээр нэгэнт хуульчлагдсан байна. Гэтэл хууль тогтоогч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д хэтэрхий өргөн хүрээтэй тайлбар өгч энгийн ажилтныг шийдвэр гаргагчтай нэг түвшинд үзэж “эрх бүхий албан тушаалтан” гэх томъёололд хамааруулсан нь удирдлагын шийдвэрийг гүйцэтгэсэн этгээдийн өмчлөх эрхэд халдаж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д “... шударга ёс, тэгш байдал, ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчмыг алдагдуулсан зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Зургаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч ... өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.”, 84 дүгээр зүйлийн 84.10-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ.” гэж заасан байна. Гэтэл, уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.” 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” хэмээн заасан байх ба энэ нь Компанийн тухай хуулийн дээрх зүйл, хэсгүүд нь хоорондоо илт зөрчилдөж байгаа бөгөөд улмаар Компанийн тухай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5