Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

530 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, 113 дугаар зүйлийн 113.1-д “Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийг дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно.”, 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд Иргэний хуульд заасан үндэслэлээр (гэрээний дагуу) худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн, тухайн хөрөнгө нь өөрийн өмчлөлд шилжсэн байхад, худалдаж авсан хөрөнгийг хувь нийлүүлсэн хөрөнгөд хамааруулахгүй байгаа нь Иргэний хууль тогтоомжтой зөрчилдөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчим алдагдаж байна. Тав. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-д “... шударга ёс, ... тэгш байдал, ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээн заасныг зөрчиж байна ... гээд ... Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад ... оролцдог этгээдийг ..." гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдүүдийн хамт хавтгайруулан эрх бүхий албан тушаалтанд тооцож, албан тушаал (цалин хөлс), шийдвэр гаргах эрх хэмжээг үл харгалзан 84 дүгээр зүйлийн 84.4, 84.5 дахь хэсэг (албан тушаалаасаа өөрчлөгдсөн тохиолдолд 3 жилийн хугацаанд үүрэг хүлээнэ), 84.6 дахь хэсэг, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5