Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

529 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.” хэмээн хуульчлан тодорхойлсон. Энэ хэсгийн “... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа нь хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахгүйн зэрэгцээ Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт заасны дагуу “... зарласан боловч гаргаагүй хувьцаа ...” хэмээн тооцогдохоор байгаа нь компанийн эргүүлэн худалдан авсан хувьцаа нь эзэмшигч, өмчлөгчгүй эзэнгүйдэн үлдэж, тэр агуулгаараа тэдгээр хувьцааг эргүүлэн худалдан авсан хувьцаа эзэмшигчдийн өмчлөх эрх зөрчигдөх эрх зүйн сөрөг үр дагавар үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл, компани нь нийт гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг буцаан эргүүлэн худалдан авсны дараа тэрхүү эргүүлэн худалдан авсан халаасны хувьцаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн өмчлөл /эзэмшил/-д адил тэнцүү хэмжээгээр шилжихгүй, тодруулбал, тэдгээрийн өмчлөлд зохих ёсоор бүртгэгдэх замаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарахгүйгээр зохицуулсан нь хувьцаа эзэмшигчдийн Үндсэн хуулиар баталгаажин хамгаалагдсан аливаа хөрөнгийг эзэмших, өмчлөх үндсэн эрхийг ноцтой зөрчсөн заалт болсон байна. Мөн нэгэн зэрэг өмчлөх эрхийн гол агуулга болсон тухайн хөрөнгө өмчлөгчид зайлшгүй хамаарагдах, хадгалагдах туйлын эрх зөрчигдөж, компанийн эргүүлэн худалдан авсан халаасны хувьцааг хувь нийлүүлсэн хөрөнгөд тооцохгүй байхаар хуульчилсан нь өмчлөгчийн эрхийг хууль зүйн хангалттай үндэслэлгүйгээр хязгаарласан шинж чанар, үр дагаврыг агуулж байна. Иймд, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг тус тус зөрчиж байна. 4.2. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... өмчийн халдашгүй байдал, ... зарчимд үндэслэнэ.", мөн хуулийн өмчийн эрх зүйн хөрөнгө шилжих харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох 111

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5