528 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нууцтай танилцана” хэмээн заасан байх бөгөөд нэг талаас энэхүү эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтанд ХХК-ийн хувьцаа эзэмшигч агуулгын хувьд хамаарахгүй, нөгөө талаас бүх мэдээлэл гэдэгт байгууллагын нууц мэдээлэл хамаарахаар байгаа нь энэхүү хоёр хуулийн зүйл заалт өөр хоорондоо зөрчилдөхөд хүргэж байгаа бөгөөд улмаар Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан "... хууль дээдлэх ..." зарчмыг зөрчиж байгаа болно. Гурав. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг тус тус зөрчжээ. Дөрөв. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно” гэсэн нь ... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эзэмших, өмчлөх ... эрхтэй ...” гэснийг зөрчиж байгаа талаар дараах үндэслэлийг дэвшүүлж байна. 1999 оны Компанийн тухай хуулиар хувь нийлүүлсэн хөрөнгө, халаасны хувьцаа зэрэг нэр томъёог хэрэглээгүй, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг тодорхой ялган зааглахгүйгээр "өөрийн хөрөнгө" гэсэн нэрийн дор багагүй хугацаанд практикт хэрэглэсээр ирсэн. Хэдийгээр 2011 оны Компанийн тухай хуулийн дагуу дээрх асуудлуудыг ялган заагласан зохицуулалт оруулахдаа компанийн хувь хөрөнгийг дараах байдлаар тодорхойлжээ. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө ...” хэмээн тодорхойлоод мөн хэсэгт “... компанийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5