527 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн буюу төр нь эрх зүйн аливаа харилцааг зохицуулах хууль гаргахдаа иргэний материаллаг хуулиар олгогдсон эрхийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдэд нэгэнт бий болсон буюу байгаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улам бүр баталгаажуулах үүргээ зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Хоёр. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай: 2.1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн “... Хүний эрх, нэр, төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад аливаа мэдээллийг авах” хэмээн урьдчилсан нөхцөлийг тодорхой заагаагүй байх тул хувьцаа эзэмшигч нууцад холбоотой болон холбоогүй аль ч мэдээллийг шаардан авах боломжтой байхаар зохицуулсан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” хэмээн хуулийн этгээдийн нууцад тооцогдсон мэдээлэл нь задруулж үл болох, хуулиар хамгаалагдсан байх тухай заалтыг илт зөрчиж байна. 2.2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.” гэж заасан байна. Гэтэл 1995 оны Байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэх эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5