Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

526 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгээр ХХКомпанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэний компани нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохгүй, ХКомпанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэний компани нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болохоор хуульчилсан байна. Ингэснээр иргэд шударгаар хөрөнгө олж авах, хөрөнгөжих боломжийг хуулиар хязгаарлаж өгсөн ба энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ... өмнө эрх тэгш байна, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хөрөнгө чинээ, ... ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн байна. 1.3. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... ХХК-ийн нийтэд санал болгон арилжаалах өрийн бичгийн асуудал нь өөрөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл буюу хөрөнгийн зах зээлээр дамжуулан худалдах нөхцөлд урт хугацааны хөрөнгө бий болгох процессыг богино хугацааны шинжтэй болгон өөрчилдөг шинж чанараараа ХХК-ийн хувьд эдийн засгийн асар өргөн ач холбогдолтой байдаг. Гэтэл 2011 оны Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй.” гэж заасан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалтад “нийтэд санал болгох" гэж үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан Хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэхийг;” хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд Компанийн тухай хууль болон энэ хуулийн дагуу үнэт цаас гаргаж болно.”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Үнэт цаасыг нийтэд санал болгон арилжихаар, ... гаргаж болно.” гэсэнтэй тус тус зөрчилдөж байгаа төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хийгээд эдийн засгийн арга хэрэгслийг хориглож, нэг хуулиар олгогдсон байгаа субъектив эрхийг нөгөө хуулийн хүрээнд хориглож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5