525 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “... гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.“ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг; 6. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч ...”, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.“ гэснийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох...” гээд өөрийн гаргасан шаардлагын үндэслэл нотолгоог доорх байдлаар гаргасан байна. Үүнд: ... Нэг. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай: 1.1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэж заасан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэсэн зохицуулалтыг зөрчиж байгаа болно. Учир нь энэхүү заалтад тусгагдсан “хуульд заасан үндэслэл” гэдэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчмуудад нийцсэн байх ёстой бөгөөд Компанийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу ХХК-д нийтэд санал болгон үнэт цаас гаргах эрх олгохгүй байснаар түүний ашиг олох бололцоог хязгаарлаж улмаар энэ нь шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа болно. Өөрөөр хэлбэл, ийнхүү хуульд заасан үндэслэл нь өөрөө шударга ёсны зарчмыг зөрчсөн байх тул Компанийн тухай хуулийн 5.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 болон Тавдугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа болно. 1.2. Тухайн компани нь ХХКомпани байна уу, ХКомпани байна уу гэдгээсээ эс хамаарч хувьцаа эзэмшигч нь иргэн, хуулийн этгээд байгаа. Гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5