Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

524 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Оргодол Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: "... 1. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “... нийтэд санал болгон үнэт цаас гаргахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг; 2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийн “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсгийн "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг; 3. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэснийг; 4. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ... эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй.”, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “Компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.“, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.“, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэснийг;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5