520 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэн ч хууль, шүүхийн өмнө бусдаас онцгой, давуу эрх эдлэх ёсгүй ба хэнийг ч үндэслэлгүйгээр хилсээр шийтгэж, ямар нэг хариуцлага хүлээлгэж болохгүйтэй адил хэн боловч хийсэн хэргийнхээ төлөө заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмын үндэс юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр эрхэлсэн ажил, албан тушаалын байдал зэргээс үл хамааран адил, тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, энэхүү эрхээ баталгаатай эдлэх боломжоор адилхан хангагдсан байхыг ойлгоно. Харин "Хүнийг ... нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан хүний үндсэн эрх буюу түгээмэл эрхийг тэгш, ялгаваргүйгээр эдлэхтэй холбоотой бөгөөд харин тухайн хүний албан тушаалтныхаа хувьд эдэлж байгаа тусгай эрхэд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан нь иргэнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ тэгш, ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдлэх боловч, албан тушаалтныхаа хувьд эдлэх тусгай эрх, үүрэг, хариуцлага, үүн дотор эрүүгийн хариуцлага нь албан тушаалынх нь онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байж болно гэж үзэж байна. Иймд энэхүү үндэслэлээр Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Эрүүгийн хуульд цэргийн албаны эсрэг гэмт хэргийг субъектын болон объектын тусгай шинжийг нь харгалзан бие даасан хэсэг болгон зохицуулсан байна. 2. Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тусгай субъектын нэг болох захирагчийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд оногдуулах ялыг ялгамжтай тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5