519 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүнийг ...нийгмийн байдал ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасныг зөрчсөн хэрэг болно. Төрийн захиргааны болон бусад албан хаагчийн үйлдсэн албан тушаалын гэмт хэргийн хувьд албан тушаалын байдлаа хэтрүүлэх, урвуулах үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг байхад цэргийн албан хаагч, захирагч нар эрх мэдлээ хэтрүүлэх, ашиглах үйлдлээс гадна албаны эрх мэдлээ хэрэгжүүлээгүйгээс хохирол, хүнд хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хулээлгэхээр заасан нь Монгол Улсын иргэн бүр эрхэлсэн ажил, албан тушаал үл харгалзан хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн агуулга харагдахгүй байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх тохиолдолд хүлээлгэх ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн цэргийн албан хаагчид хүлээлгэх ял шийтгэлээс хамаагүй хөнгөн байгаа нь цэргийн албан хаагчийг эрхэлж буй ажил албан тушаалаар нь ялгаварлаж, эрх тэгш хандаагүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйл нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн тухай иргэн О.Алтангэрэлийн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5