521 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 294.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5