Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

518 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нийгмийн байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1д "Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үлэмж хэмжээний хохирол учирсан бол ... ял шийтгэнэ.", мөн 294.2-т "Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол ... ял шийтгэнэ." гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн уг 294.1, 294.2 дахь заалтад захирагч албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс хохирол, хүнд хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүнийг ... нийгмийн байдал ... эрхэлсэн ажил, албан тушаал ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчид /улс төрийн болон захиргаа, үйлчилгээний албан хаагч/ албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах тохиолдолд гэмт хэрэгт тооцож ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264 дүгээр зүйлд “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх" тохиолдолд гэмт хэрэгт тооцож шийтгэхээр заасан. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь насаа үл хайрлан цэргийн албанд хоёргүй сэтгэлээр насаараа зүтгэж байгаа Цэргийн албан хаагчдыг Цэргийн албан хаагч гэсэн эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт үйлдлээс гадна "Захирагч албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй" гэсэн үйлдлийг нэмж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5