517 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2012.05.09. Дугаар 03 Улаанбаатар хот Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадрал, өмгөөлөгч З.Сүхбаатар болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба нар оролцов. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулсан, хэтрүүлсэн, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үлэмж хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 294.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5