512 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн маргааны асуудал биш юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн цэц хэрэв асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчилвөл хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Монгол Улсын Их Хуралд хадгалагддаг байх Үндсэн хуулийн дээд зарчмыг зөрчсөн үйл явдал болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалтыг хүчингүй болгож байгаа нь "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэсэн Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дугаар заалттай илт зөрчилдөж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс харахад Улсын Их Хуралд орж ирж байгаа 76 хүний 48 нь ард түмний санал авч мандат авсан гишүүд байх бөгөөд 28 нь намаасаа мандат авсан гишүүд сонгогдохоор байна. Намын нэрээр сонгогдсон Их Хурлын гишүүд, ард түмнээс сонгогдсон Их Хурлын гишүүд гэсэн хоёр статустай гишүүдтэй болж байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын холбогдох зохицуулалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчжээ гэдэг зөрчил нь Үндсэн хуулийн зөрчил биш юм. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн эдгээр заалт нь ардчилсан ёс, шударга ёс, эрх тэгш, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг хангасан зохицуулалт юм. З. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заасан байгаа. Энэ заалт нь Улсын Их Хурал хууль тогтоогчид хамааралтай болохыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5