511 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж ... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Ес. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей, Н.Батбаяр нар Үндсэн хуулийн цэцэд тайлбараа ирүүлсэн байна. Уг тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн Монгол Улсын иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Э.Эрдэнэжамъян, Х.Сэлэнгэ, О.Баасанхүү нарын нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шалгаж, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн 02 дугаар дүгнэлт гаргасан билээ. Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 4 дүгээр сарын 12, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын 2012 оны 26 дугаар тогтоолыг баталсан. Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар нарын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүргүүлсэн тайлбарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцохоор Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг хүргүүлж байна: 1. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлт Үндсэн хуулийн тулгуур зарчим болсон Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана гэсэн зарчимтай зөрчилдөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5